Хүүхдийн хөгжлийн «Нарлаг» зуслангийн товч танилцуулга

1985 онд байгуулагдсан, ээлж бүрд 240–280 хүүхдийг хүлээн авдаг «Нарлаг» зусланг Хан Хэнтийн нутаг, Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль дунд та бүхэндээ танилцуулж байна.

  • 240–280 хүүхэд ээлж бүрд хүлээн авна

  • 65 км Улаанбаатар хотоос

  • 40 хүүхэд нэг бүлэгт

Танилцуулга

Хан Хэнтийн үзэсгэлэнт газар болох Тэрэлж Горхийн аманд Домогт Мэлхий хад, Хүүхэн уул, Тэмээ хад гэх мэт байгалийн сонин тогтоц бүхий газар байрладаг. Улаанбаатар хотоос 65 км зайд оршино.

Нэг бүлэгт 40 хүүхэд амрахаар зохион байгуулагдсан ба арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэх задгай театр, спорт талбай, диско заал, спорт заал, зоогийн газрын А, Б танхим, эмнэлэг зэрэг байгууламжтай.

Энэ жил «Урлаг, спортын болон хөгжилтэй мөчүүд» хөтөлбөрийг түлхүү төлөвлөн, амтлаг хоол, цагаан идээ, тухлаг орчин, эвсэг чадварлаг хамт олон маань хүүхэд та бүхнийг хүлээн авахад бэлэн байна.

Уриа

Монгол соёл урлаг — бидний бахархал

Зорилго, үзэл баримтлал

Хүүхэд бүрийг хүндэтгэж, аюулгүй орчинд өсөхөд чиглэсэн үндсэн зарчмууд

Зорилго

Хүүхэд бүрийн хүсэл сонирхолыг хүндэтгэн үзэж, хүүхдийн сэтгэл санааны аятай тухтай байдлыг ханган тэдний чөлөөт цагийг хөгжил наргиантай өнгөрөөх, найз нөхөдтэй болох, зохиогдож буй үйл ажиллагаанд нэгдэн оролцож өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Эрхэм зорилго

Манай зуслангийн хүүхдүүд — аз жаргалтай, авьяаслаг, ухаалаг, бие сэтгэлийн хувьд эрүү, хөгжилтэй наргиантай дурсамжтай зүйлээр дүүрэн байна.

Үзэл баримтлал

Амрагч хүүхдүүдийг элэгсэг дотно, таатай аюулгүй орчинд зорилготой хөтөлбөр, удирдамжийн дагуу аятай тухтай амрахад дэмжлэг үзүүлж, тэднийг хайрлан хүндэтгэж, хүсэл сонирхолыг нь дээдлэн амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөхөд чиглэнэ.

Манай зуслан

Олон жилийн турш олсон шагнал, өргөмжлөлүүдээс

  1. 2006 онд «Хүүхдэд ээлтэй зуслан»
  2. 2005 онд Хүүхэд, залуучуудын газрын «Хүндэт өргөмжлөл»
  3. 2009 онд Шилдэг менежментийн багтай зуслан
  4. 2010 онд Шилдэг удирдагч багш номинацийн эзэн
  5. 2011 онд «Стандартыг хангагч байгууллага» — Топ байгууллага
  6. 2015 онд «Хүүхдэд ээлтэй шилдэг зуслан»
  7. 2017, 2018 онд «Хүүхдэд ээлтэй зуслан» 2-р байр
  8. 2019 оны «Шилдэг зуслан»-гаар тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.

Нарлагын онцлог

  • Урлаг, спорт, хөгжилтэй мөчүүдээр дүүрэн хөтөлбөр
  • Аюулгүй, тухлаг орчин, чадварлаг хамт олон
  • Байгальд ойрхон, сэтгэл санааны дэмжлэгтэй амралт

Нарлаг багийнхан

  • С. Батбаяр

    Зуслын захирал

  • М. Оюун

    Үйл ажиллагааны удирдагч

  • Л. Төмөр

    Гадаа хөтөлбөрийн багш

  • С. Наран

    Эцэг эхтэй харилцах

Инстаграм дээр Instagram